Сvvлийн vед гадаадын хамтлаг дуучдын дууны аяыг хулгайлж, аян дээр нь утга учиргvй хэдэн vг зохиож дуулаад өөрсдийгөө “од” болчихлоо гэж онгирч “агаар дээгvvр” дvvлэх хvмvvсийн тоо ихсээд байгаа билээ. Тэр тусмаа рок попынхон ая хулгайлах нь их байдаг гэдгийг мэдэхгvй хvн гэж байхгvй болсон . Зөвхөн ая хуулаад зогсохгүй клипний санааг ч хуулдаг болж. Харин гаднын уран бүтээлчдийг даган дуурайж, хуулбарладаг байсан монголчууд бие биенийхээ хийсэн клипний санааг давхцуулж, хуулах нь ихэсчээ. 2B intertaiment, G intertaiment, Skin intertaiment,  E studio, Хишиг продакшн, Face studio, зэрэг клип бүтээгчид байдаг.

Хэн нь хэнээсээ хуулсан, хулгайлсан, санаа давхардсаны аль нь  болохыг сонирхуулъя.

  1. Дуучин Г.Дэлгэрцогт “Учралын намар”. 2016 он 2B entertainment

Дуучин Э.Дашням “Мөнгөн бороо”. 2018 он Хишиг продакшн

Бороотой сцен авахдаа заавал шар цув, хар шүхэр барьж дуулах ёстой юу?

2. Дуучин Г.Дэлгэрцогт “Шөнийн бороо”. 2017 он  2B entertainment

Дуучин Б.Эрдэнэхүү “Андууд”. 2018 он FACE studio 

Клипэнд заавал машинд дуулж авахуулах сцен байх шаардлагатай юу?

Цаг хугацааны хувьд түрүүлж гарсан дууны клип нь анхдагч болох болов уу. Клипний санаа давхардав уу? хуулав уу гэдгийг клип бүтээгчид тайлбарлах биз ээ.  Хулгайлсан, хуулбарласан, санаа давхардсан жишээнүүд үүгээр дуусахгүй өч төчнөөн.

Үргэлжлэл бий…

Б.Мөнхжаргал