Гранд хамтлаг нь 2006 оны 3-р сар”Жигүүр Гранд Групп”-ын ерөнхийлөгч Д.Баттөрийн санаачилгаар байгуулагдсан софтрок хамтлаг. “Амьдрал”, “Гоо бүсгүй”, “Үргэлж хайрлана”, “Надаас чи” зэрэг олон сайхан дуугаараа ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн дуучин бол “Гранд” хамтлагийн В.Баттулга юм.
Уран бүтээлээ түр завсарлаад буй тэрбээр хүний амьдралын хамгийн онцгой, хамгийн сайхан дурсгалт баяруудын нэг болох хуримаа хийжээ. Түүний үзэсгэлэнт гэргий, царайлаг хүүтэйгээ авахуулсан хуримын зураг сошиалд харагдах болсон.
Гранд хамтлагийн үнэнч сонсогчид В.Гантулгын шинэ уран бүтээлийг хүлээх л үлдлээ.

Ингээд түүний зургуудаас сонирхуулъя…

Б.Мөнхжаргал