Нийтийн дууны ертөнцөд “Амин хэлхээ” дуугаар хүрч түрэн орж ирсэн дуучин бол Энхбатын Чинбаяр юм.  Түүнийг МУГЖ, дуучин Даарийбумын Энхзулын хүү гэдгийг хэн хүнгүй мэдэх болсон.

Ээжээсээ дутахааргүй эвлэгхэн, сайхан дуулдаг авьяасаа ил болгосон Чинбаяр  ээжийн хамтаар нэг хэсэг сонсогч түмнээ баясган эх үрийн дууг эгшиглүүлж байсан цаг саяхан.  “Бүүвэйл хорвоо”, “Хурын янзага цахиллаа, ээж ээ”, “Эх үрийн дуу” зэрэг тоглолтоо хамтран тайзнаа эгшиглүүлсэн билээ.

Өнөөдөр түүний нарт хорвоод мэндэлсэн өдөр тохиож байна. Эрхэм дуучиндаа сонсогч олных нь өмнөөс мэндэлсэн өдрийн мэнд хүргэж уран бүтээлийн их амжилт хүсье. Аялгуут сайхан дуугаараа ард түмнээ баясгаж яваарай.

Б.Мөнхжаргал