Өнөөдөр сүм хийдийн лам нар утааны эсрэг аянд нэгдэн бага ангийн сурагчдад маск бэлэглэжээ. Тодруулбал, Намдолдэчин хийд, Үржиншаддивлан хийд, Тарвилан хийд, Үржинхажидлин хийд, Пунцоглин хийд, Нархажид хийд, Самьяа хийд, Дашчиглан хийд, Сажа бандидын номын хүрдэн хийд, Гачинчогбүрэлэрэнбүүчий Рэнчинсамбуу, Ачлалт хүүхдүүд ТТБ, Жигжид Чойнхорлин, Бүхэнд тустай хэргийг бүтээх төв, Баянхонгор аймгийн лам Б.Жадамбаа нар хамтран “МАСК” буюу амны шүүлттэй хаалт бэлэглэх аяныг зохион байгуулжээ.

Тэд Улаанбаатар хотын агаарын бохирдолтой бүс болох СХД-ийн 76-р сургууль, ЧД-ийн 57-р сургууль, СБД-ийн 102-р сургууль, БЗД-ийн 30-р сургууль, мөн Улсын асрамжийн “Өнөр бүл” төвд амьдардаг сурагчдаас суралцдаг 53-р сургууль гэсэн таван сургуулийг сонгон 1000 ширхэг амны хаалтыг бэлэглэсэн байна.

Тус сайн дурын аяныг хувь хүн, албан байгуулагуудийг үргэлжлүүлэн өрнүүлж агаарын бохирдлоос бяцхан үрсээ хамгаалахыг уриалжээ.