Л.Балхжав том бэрээ хүлээн зөвшөөрөөгүй юу

UBS телевизийн захирал Л.Балхжав том хүү Б.Чингүүний сонголтод сэтгэл дундуур байдаг сурагтай. Тодруулбал, хүүгээ өөрөөсөө 12 насаар дүү жүжигчин бүсгүй Ч.Сэлэнгийг ханиараа сонгосонд тийм ч таатай хүлээж аваагүй гэнэ шүү. Хэдийгээр хөөрхөн ихэр ач нар төрүүлж өгсөн ч хадам аавын хатуу зарчим зөөлрөөгүй аж. Харин Б.Чингүүний ээж хатагтай Ариунаа бэр охиндоо маш нааштай, сайхан ханддаг гэнэ.

Хосууд хэдийнээ нэг гэрт орсон ч хуримлаагүй өдий хүрсэн нь ноён Л.Балхжаваас хамааралтай болохыг ойрын эх сурвалж хэллээ.

Ямартаа ч, хадам аав нь жилийн жилд “Миний дуунууд” тоглолтоо хийгээд 20 жил болж буй. Гэтэл том хүүгийнхээ хуримыг хийх завгүй гэхээр бас л сонин шүү.