Стильст Bunny-гийн эмзэглэл

“Single lady’s-3” уран сайхны кино бусад ангиудаа бодвол жүжигчид нь илүү сонин содон өнгө шийдэл, стильтэй хувцасласан байдаг. Тус киноны хувцаслалтын санааг гаргасан бүсгүй бол стильст Bunny .

Өөрийгөө “Bunny” гэж нэрлэсэн жинхэнэ нэр нь тодорхойгүй энэ бүсгүйг олон жил Европ од амьдарч байсан гэдгийг л мэднэ. Шинэ стиль өнгө тодорхойлж олны анхаарлын төвд орж ирсэн түүнийг тойрсон хэл ам хэдийнээ газар авчээ.

Тухайлбал, түүнийг Европ од амьдрах хугацаандаа Бэрдийн дэлгүүрүүдээс сэмхэн хулгай хийж хөлжсөн гэх. Яриа бол яриа. Харин тэрбээр энэ яриаг эрс эсэргүүцдэг бөгөөд санаатай болон санамсаргүй хэвлэлүүд энэ тухай бичвэл, хатуухан хандана хэмээн мэдэгддэг ажээ.

Ямартаа ч, гадаадад амьдарч буй монголчуудаа нэг бол хар ажилтан, эсхүл хулгайч гэж манайхны ухамсар стильст Bunny –г эмзэглэхэд хүрснийг үгүйсгэхгүй