Тэргүүн хатагтайн үүрэг гүйцэтгэгч Зи ноён

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөг хүртэл тэргүүн хатагтайгаа ард түмэндээ танилцуулах нь бүү хэл, хувийн амьдралаа “улсын нууц” мэт хадгалсаар байгаа. Учир мэдэх хүмүүсийн хэлхдэгээр түүнийг Анжилека гэх буриад бүсгүйтэй хамтран амьдарч буй бөгөөд дундаасаа 4 хүүтэй гэх. Гэвч тэр бүгд НУУЦ.

Хэдийгээр ард түмний нүдэнд Х.Баттулга Төрийн тамга атгаж буй мэт харагдавч, уг хэрэгтээ тамгагүй төр атгасан хүн бол ноён З.Энхболд гэдгийг мэдэхгүй хүн бараг үгүй болжээ. Ерөнхийлөгчийн хамаг бор ажлыг Зи ноён хийж, зарим нэг хүмүүсийн баасыг базаж байранд нь тавьж байна. Мэдээж тэр зүгээр нэг барлаг биш. Өөрийн хувийн тооцоотой нөхдүүдийг нэг нэгээр нь зууж, хорхой адил намнаж байна. Ингээд бодохоор Зи ноён яалт ч үгүй Монголын улс төрийн “тэргүүн хатагтай”-н үүрэг ролийг гүйцэтгэж байна.