Өнөөдөр буюу 2018 оны 12-р сарын 19-ны өдөр СБД-ийн Иргэний Хэргийн Анхан Шатны шүүхэд иргэн Б.Ариунаагийн нэхэмжлэлтэй “Зууны мэдээ сонин”-д холбогдох хэргийн шүүх хурал боллоо. “Зууны Мэдээ” сонинд гарсан нийтлэл нь иргэн Б.Ариунаагийн нэр төрд халдсан, худал мэдээлэл болохыг тогтоож, тараасан хэлбэрээрээ няцаах шүүхийн шийдвэр гарчээ.

Уг худал мэдээллийн эх сурвалж нь Стандарт, Хэмжил Зүйн Газар (дарга Г.Гантөмөр) болох нь хэргийн материалд ирүүлсэн баримтаар нотлогдсон байна. Өөрөөр хэлбэл Төрийн байгууллага иргэний нэр төрд халдсан, худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гаргаж өгчээ.