Солонгосын цуунд дарсан сонгино, сармис хийх хялбар арга???

Өмнө нь та бүхэнд Солонгос цууны ялгаа болон хэрэглэх талаар мэдээлэл оруулсан байгаа. Өнөөдөр үүн дээрээ нэмээд цуунд сармис болон сонгино хэрхэн дарах талаар товчхон хүргье. /Олон хүмүүс асуусан байсан/?

Солонгост мөн солонгос хоолны газар орохоор хачир болгож цуунд дарсан сармис, сонгино өгдөг. сонгино, сармисны олон талын ач тусыг та бүхэн мэдэж байгаа.? Сонгино, сармис нь ходоодонд сайн, хоол шингээх, биеэс хор гадагшлуулах, өтгөн хатахаас сэргийлэх, холестрин бууруулах гээд, Ялангуяа манайхан шиг махан төрлийн хүнд хоол, хүнс хэргэлдэг хүмүүст их тохиромжтой. ???Энийг гэртээ хийхэд маш амархан ба удаан хугацааны турш хадаглаж идэж болдгоороо онцлогтой.

/Чанасан мах, төрөл бүрийн хоолны хажууд хачир болгох, бууз-хуушууртай хамт идхэд тохиромжтой гоё амттай болдог./ ???Зураг дээр бас давхар тайлбар нь байгаа.

Сонгино сармисаа цуунд дарах. /Дарах хэмжээ өөрийн дураар/

Бэлтгэх зүйл: сонгино, сармис, хар цуу буюу жин ганжан (soy sauce), ус, алимны уксус, элсэн чихэр
1. Сонгино сармисаа бүгдийг нь сайхан хальслаад угааж усыг нь хатаана. Сонгиноо өөрийн дурыг хэлбэрээр хэрчиж бэлтгэнэ. Сармис бол бүхлээр нь хийнэ./Сармисаа ялангуяа сайн хальлслаж, урд ард талыг нь зүсэж цэвэрлээрэй./

2. Цуутай шингэнээ бэлтгэх: цуу+ус+алимны уксус+элсэн чихэр = бүгдийг нь нэг саванд хийж холиод буцалгана. Шингэнээ бэлтгэхдээ 2:2:1:1 гэсэн харьцаатай байхаар хийнэ.‼️ Энэ харьцаа л хамгийн чухал ба та өөрийн хийж байгаа хэмжээнээс хамаараад цуу усныхаа хэмжээг тааруулж хийгээрэй. Шилэн саванд шингэнээ хийхэд сонгино сармисны яг дээхэн хэсэгт л байхад болно. Жиш: /6ш сонгино/ цуу 380мл бол + ус 380мл+алимны уксус 190мл+элсэн чихэр 190мл гэсэн харьцаатай байна гэсэн үг.

3. Хэрчиж бэлдсэн сонгино сармисаа ариутгаж цэвэрлэсэн шилэн саванд хийнэ. Буцалгаж тавьсан цууны шингэнээ бага зэрэг хөргөөд сармис сонгино дээрээ хийгээд шилээ битүү таглаж харанхуй сэрүүн газар 1-2хоног байлгана.


4. 1-2хоног байлгасны дараа хөргөгчиндөө хийгээд шууд идэж хэрэглэж болно. ?

*TIP: Хэрвээ та их хэмжээгээр дарах юм уу удаан хугацааны турш хадгалж хэрэглэхийг хүсвэл 2-3хоног харанхуй сэрүүн газар байлгасны дараа зөвхөн цууг нь саванд юүлж аваад нэг удаа буцалгаад дахиад сармис сонгино дээрээ хийнэ. Ингэж дарвал сармис сонгино хөргөгчинд удаан байлгасан ч гэсэн амтлаг чанараа алдахгүй мөн идхэд зөөлрөөгүй гоё амттай хэвээрээ байх болно.

TIP: Хэрвээ та халуун ногоотой хийхийг хүсвэл дарах цуутай шингэнээ бэлтгэн буцалгахдаа бага зэрэг чинжүү хийж болно. Мөн сармисны гол, чинжүү/ногоон, шар, улаан/ гээд өөрийн дуртай хүссэн ногоогоо ингэж дарж бэлтгэж болно. Тэгвэл цуутай сармис сонгино маань бүр илүү амттай болохоос гадна хархад ч гэсэн өнгө нь алаглаад гоё болдог.

Гэртээ хийж туршиж үзээд, асуух зүйл байвал бичээрэй***Амжилт хүсье??