Хамгийн түгээмэл, гэртээ хийж болох Солонгос хоолны жоруудыг эзэгтэй нартаа хүргэж байна. Ялангуяа ханиад томуу ихтэй үед халуун ногоотой хоол идэх нь тустай юм.

Тагтуритан

Орц:

1. Тахиа (1 ш)

2. Төмс (3 ш)

3. Лууван (1 том)

4. Бөөрөнхий сонгиино (1 ш)

5. Ногоон сонгино (1 ш)

6. Сармис (2 хумс) бяцална

7. Элсэн чихэр (3 ц/х)

8. Гүчү Жан

9. Улаан перц

Хийх арга:

Тахианы махаа том том цавчиж хэрч. Төмс луувангаа ижил хэмжээтэй хэрчээд 5 минут буцалга. Дараа нь сонгино, сармис, гүчүжан, гучигару, бяцалсан сармис, бага зэрэг элсэн чихэр, улаан перец багахан давс хийгээд дахин буцалга.

Аяндаа шөл өтгөрч улаан хүрэн болно. Хэрвээ шингэн шөлөнд дуртай бол ус нэм. Мөн халуун ногоог нь бага идмээр байгаа бол бага хийж болно.

Булгуги

Орц:

Соё соус- 2.5 аяга

Ногоон сонгино- 1 багц

Гүнжидийн үр- 4 халбага

Гүнжидийн тос- тал халбага

Шар айраг- 1 шил

Үхрийн мах- 1 кг

Будаа- 1 аяга

Ус- 2 аяга

Ургамлын тос- 1 халбага

Салатны навч- 1 багц
Хийх арга:

Дунд зэргийн хэмжээтэй аяга сонгож үүндээ соё соус, хэрчсэн ногоон сонгино, гүнждийн үр, гүнжидийн тос, шар айраг зэргээ нийлүүлэн сайтар хутгах юм. Харин нарийнхан жижиглэн хэрчсэн үхрийн махаа хольсон амтлагчиндаа хийж, хөргөгчинд хонуулах аж. Дараа нь та аяга будааг, 2 аяга усанд хийж чанаж болгоно. Одоо махаа гаргаж, хайруулын тавганд ургамлын тосоо хийн халаагаад махаа хоёр талаар нь сайтар хуурах байна шүү. Ингээд л таны хоол бэлэн болох бөгөөд та үүнийг будаа болон салатны навч зэргийг ашиглан таваглаж, амтархан идээрэй.

Чихэрлэг соустай тахианы мах

Орц:

– Тахианы мах – 500гр

– Өндөг – 1 ширхэг

– Ногоон чинжүү – 1 ширхэг /дундаж хэмжээтэй/

– Сонгино – 1 ширхэг /дундаж хэмжээтэй/

– Лууван – 1 ширхэг /дундаж хэмжээтэй/

– Соус: Крахмал – 3 хоолны халбага

– Соевны соус – 2 хоолны халбага

– Кетчуп – 1 1/2 хоолны халбага

– Венегар – 1/2 хоолны халбага

– Гүнжидийн тос – 1/2 цайны халбага

– Сахар – 2 хоолны халбага

– Ус – 200гр

Хийх арга:

* Тахианы махаа өөрийн хүссэн хэлбэрээр хэрчиж болно. /Нимгэн дөрвөлжин байвал тохиромжтой/ Махан дээрээ 1 ширхэг өндөг нийж сайтар хутгана. Тахианы махаа нэг бүрчлэн гуриланд өнхрүүлж тосонд шарна.

* Сонгино, чинжүү, лууван зэргээ адил хэлбэрээр хэрчинэ. /Нимгэн дөрвөлжин байвал тохиромжтой /

* Соусаа бэлтгэхдээ дээрхи крахмал, соевны соус, кетчуп, венегар, гүнжидйн тос, сахар, ус зэргээ холино.

* Бага зэрэг тос хийж хайруулын тавгаа халаагаад сонгино, лууван, чинжүүгээ 4-5 минут орчим хуураад соусаа хийж дахин 1 минут орчим хуурна. Ингээд шарсан тахианы махаа нэмж галаа унтраана.

Хачирт нь та юу хэрэглэхээ өөрөө сонгоорой. /Амталсан будаа, помидортой шарсан өндөг шинэхэн ногооны салад, шарсан төмс гээд юу ч байж болно/

Жэюүгбугим (Jeug bugim )

Орц:

Гахайн мах- 600 гр

Сонгино- 1 ширхэг

Лууван- 1 ширхэг

Амтат чинжүү- 2 ширхэг

Гүчүжан- 2 халбага

Нунтаг халуун чинжүү- 1 халбага

Сармис- 2 хумс

Гүнжидийн тос- 2 халбага

Гүнжидийн үр- 2 халбага

Элсэн чихэр- 1 халбага

Ус- 100 гр

“Bibigo soybean paste”- 3 халбага

Цуу- 1 халбага

Хийх арга:

Гүчүжан, нунтаг халуун чинжүү, нухсан сармис, гүнжидийн тос, элсэн чихэр, цуу зэргээ сайтар холиод үүндээ нимгэн хэрчсэн гахайн махаа хийж, базах юм. Махаа хайруулын тавгнадаа хуурч, хэрчсэн сонгино, лууван, чинжүү зэрэгтэй хольж сайтар хуурах бөгөөд үүндээ 100 гр ус нэмж буцалгана. Хамгийн сүүлд “Bibigo soybean paste”-ээс 3 халбагийг хийж, амт оруулах байна.

Калбижим

Орц:

-Үхрийн ястай мах 500 гр

-Лууван, төмс, цагаан манжин, улаан чавга, мөөг гэх мэт хачирлах ногоо хүссэн хэмжээгээрээ

-Солонгос цуу 5 халбага

-Элсэн чихэр /шингэн/ 3 халбага

-Нухсан сармис 2 халбага

-Чамгирим буюу гүнжидийн тос 1 халбага

-Гучүгару тал халбага

Хийх арга: Жижиглэн хуваасан үхрийн хавиргаа нэг цаг зөөлөн гал дээр чанана. Ингэхдээ удаан буцлаад ирэхлээр хөөсөрдөг болохоор хөөсийг нь авах хэрэгтэй. Махаа чанасныхаа дараа усаа нэлээн хасаад дээр нь махтайгаа хачирлах зүйлсээ өөрсдөө сонгоно. Лууван, төмс, цагаан манжин, улаан чавгаа томовтор хэрчээд махан дээрээ хийгээд дээрээс нь амтлагчуудаа /солонгос цуу 5 халбага, элсэн чихэр /шингэн/ 3 халбага, нухсан сармис 2 халбага, чамгирим буюу гүнжидийн тос 1 халбага, гучүгару тал халбага мөн лийрний шүүс тал халбага хийвэл бүр ч амттай болно/ холин ширгэтэл нь буцалгана. Болох дөхөөд ирэхдээ бараг шөлгүй болсон байх ёстойг анхаараарай. Ингээд үхрийн махан калбижим бэлэн болно

Кимчи жигэ

Орц:

Гахайн мах-100 грамм

Цагаан будааны дарс-хоолны 2 халбага

Хар перец-6 чимх

Кимчи-2 аяга /бага зэрэг шүүстэй/

Бөөрөнхий сонгино- ½

Ногоон сонгино-хоолны 2 халбага

Сармис- 2 хумс

Дүфү-1 боодол /жижиг дөрвөлжин хэрчсэн/

Ус- 1 аяга

Ургамлын тос

Кимчи, дүфүгээ ижил хэмжээтэй, дөрвөлжин хэлбэртэй хэрчиж бэлдэнэ. Гахайн махаа угаагаад 1 см-ээс багагүй өргөнтэй хэрчинэ. Дараа нь махан дээрээ цагаан будааны дарс болон хоёр чимх хар перец, нухсан сармис хийж холиод 15 минут байлгана. Ширмэн тогоондоо ургамлын тосоо хийж халаагаад сонгиноо хийнэ. Дараа гахайн махаа хийж шараад бага зэрэг ус нэмээд хэсэг хугацаанд буцалгана.

Учир нь удаан чанахад гахайн мах нь ялз болж өөх нь кимчи жигэг илүү зөөлөн, тослог амттай болгодог. Дараа нь бэлдсэн кимчигээ хийгээд шүүсэнд нь 5-7 минутын турш буцалгана. Шүүс багатай бол ус нэмсэн ч болно. Гаргахаасаа өмнө дүфү, ногоон сонгиноо нэмнэ. Эс бөгөөс дүфү хатуурах талтай байдаг.

Догбуги

Орц:

Каре дог (Бөөрөний урт цагаан догг) 350гр

лууван 20гр

бөөрөнхий сонгино 80гр

нитари мөөг 100 гр

үхрийн мах 100 гр

дэвтээсэн пюүги мөөг 70гр

сүгжү 50гр

өндөг 1ш

бага зэрэг хушны самар

ясны шөл 1 аяга

Тос бэлтгэх материал: Чамкрым 1 халбага, цуу 1 халбага

Амтлагч бэлдэх материал: цуу, сахар, гүнжидтэй давс , чамкрым бага зэрэг,

Лууван, нитари мөөг, ногоон сонгино амтлах материал: давс 1/2 халбаг, бяцалсан сармис 1 халбага, цуу 1/2 халбага, чамкрым 1/2 халбага, гүнжидтэй давс 1/2 халбага

Дэвтээсэн пюүги мөөгийн бэлдэх материал: цуу, чамкрым, бяцалсан сармис, сахар, гүнжидтэй давс 1/2 халбага, перц баг зэрэг

Хийх арга

1. Карэ доггийг бага зэрэг хатуу байгаа дээр нь 4-5см урттай хэрчсэний дараа дахин дундуур нь 4-6м хэртэй хэрчинэ. Хэрчсэн доггийг буцалж байгаа усанд бага зэрэг чанаад авах ба усгүй болгосоныхоо дараа бэлтгэсэн тосон амтлагчиндаа хийж холино.

2. Сүгжүний толгой болон сүүл хэсгийг аваад лууванг 4см урттай нарийхан хэрчээд тус тусад нь бага зэрэг шарна.

3. Бөөрөнхий сонгино уртаар нь нарийхан хэрчээд Нитари мөөгийг бага зэрэг буцалж буй усанд хийн буцалгасны дараа ногоо амтлагчинд хийж холино. Үүний дараа тус тусад нь халсан хайруулын тавган дээр шаран хөргөнө.

4. Усанд дэвтээсэн пюүги мөөгний үндэсийг нь аван нарийхан хэрчинэ. Үхрийн махаа бас нарийхан хэрчээд амтлагчинд хийж амталсаны дараа халаасан хайруулын тавган дээр үхрийн мах болон пюүги мөөг хийж хуурна.

5. Үхрийн мах ба пюүги мөөгийг хуурсан хайруулны тавганд чамкрым хийсэний дараа Доггоо хийнэ.
6. Үлдсэн ногоонуудаа хийгээд дахин хуурна.

7. Ясны шөл хийгээд дахин нэг удаа буцалгаад дарвиад ирвэл галаа унтраана. Цуу, сахар, гүнжидтэй давс, чамкрым хийгээд амт оруулаад аяганд хийсэний дараа урьдчилан шарсан өндөг хийгээд бага зэрэг самар цацаж өгнө.

Дүпүтэй шөл

Дүпү – 200 г

Шар лууван – 100 г

Бор мөөг (хатаасан) – 10 г

Ногоон вандуй – 30 г

Пүнтүүз – 60 г

Эрдэнэ шишийн цардуул – 2 ц.х

Гүнждийн тос – 2 ц.х

Ногоон сонгино – Бага зэрэг

Ус

Давс

Хар перец

Хийх арга:

– Шар лууванг угааж хальслаад дэрс хэлбэртэй хэрчинэ. Дүпүг савхан хэлбэртэй хэрчээд бага зэрэг шарна. Мөөгийг угааж хүйтэн усанд 1 цаг орчим дэвтээгээд уснаас шүүж нарийн хэрчинэ. Пүнтүүзийг урьдчилан чанаж болгоод уснаас шүүж гаргана. Ногоон вандуйг угааж усанд 6-8 цаг дэвтээгээд 10-15 минут ууранд жигнэх юмуу усанд чанаж болно. Ногоон сонгиныг угаагаад жижиг хэрчинэ.

– Бага зэрэг тос хийж халаасан хайруулын тавганд хэрчсэн шар лууван, мөөг хийж хуураад дээр нь буцалсан ус эсвэл мөөг дэвтээсэн ус нэмж нам гал дээр хэдэн минут чанана. Дээр нь шарсан дүпү нэмээд үргэлжлүүлэн чанана.

– Шөлөнд урьдчилан болгосон пүнтүүз, ногоон вандуй, гүнждийн тос нэмээд давс, хар перецээр амтлаж дахин 2 минут орчим буцалгана.

– Эрдэнэшишийн цардуулыг бага зэрэг усанд уусгаад шөлөнд хийж шөлийг өтгөрүүлж болно.

– Шөлийг аягалаад дээр нь хэрчсэн ногоон сонгино цацаж олгоно.