Алга болсон хөвгүүд олдлоо

2018 оны 6 дугаар сарын 25-нд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрийнхээ ойролцоогоос алга болсон 13 настай Д, 12 настай А  нар эсэн мэнд олджээ. Тэднийг  өчигдөр буюу 2018 оны 06 сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрээс хамт явж байхад нь олсон байна.  Хөвгүүд  эсэн мэнд, ямар нэгэн гэмтэл шархгүй болохыг эх сурвалж мэдээлээ.