ОХУ-д зохиогдож буй ДАШТ дуулиан шуугианаар тасрахгүй байна. Өнөөдөр хамгийн том сенсаци Казань хотод дэгдсэн бол F  хэсгийн нөгөө тоглолт Шведийн хожлоор өндөрлөлөө. Екатеринбург хотноо болсон энэ тоглолтод Шведүүд өөрсдийн даалгавараа онц сайн биелүүлж Мексикийг 3-0 харьцаагаар буулган авав.

Шведийн шигшээ баг заавал хожих даалгавартай талбайд гарсан ба Мексикийн шигшээ дор хаяж тэнцэх хэрэгтэй байв. Хоёр баг өмнө нь 9 удаа таарч тоглосон бөгөөд Шведийн шигшээ баг 4 хожиж, Мексикийн шигшээ 2 хожиж, 3 удаа тэнцэж байжээ.

Тоглолт Шведийн давамгайлал дор явагдсан ба Мексикчүүд сөрөг довтолгоонд найдаж тоглов. Шведийн шигшээ баг чөлөөт болон булангийн тоглолтод тун сайн тоглож, агаарт илүүрхсэн нь багт нь ялалт авчрав. Шведээс Аугустинссон 50’ дахь минутад Классон, Берг нарын дамжуулалтаар гоол хийн тооны харьцааг нээсэн. 62 дахь минутад Берг дээр гаргасан алдаа торгуулийн цохилт болж Гранквист амжилттай болгов. Сүүлийн гоолыг Альварес 74’ дэх минутад хийн Шведүүд хожил байгуулах нь тодорхой болсон юм.

Ингэснээр Шведүүд хэсгээ тэргүүлэн Мексиүүд удааллаа.