Дэлхий дээрх 7 тэрбум хүн бүр дахин давтагдашгүй өөрийн гэсэн гайхалтай зан чанар, дүр төрхтэй. Бусдыг болон өөрийгөө танин мэдэхэд тань туслах зорилгоор дараах сонжоог орчуулан хүргэж байна.
Дараах таван өдөн үзэгнээс та алийг нь сонгох вэ?

Сонгосон үзэг таныг илтгэх болно.

Сонголтоо хийсэн үү? Тэгвэл хамтдаа үр дүнгээ харцгаая.

Та бол байгаа орчиндоо амархан дасан зохицдог бусадтай эвтэй байдаг хүн. Та бусдад туслахад хэзээд бэлэн байдаг. Өөрөөр хэлбэл таниас тусламж гуйсан гуйгаагүй та тусламж хэрэгтэй байгаа хүнд тусалдаг. Тусч занг тань найзууддаа хүндлэгдэх нэг шалтгаан болдог


Та бол төгс төгөлдөрт тэмүүлэгч. Та бодол санаа, хийж байгаа ажил, үүрэг хариуцлагаа ухамсарладаг бөгөөд бусдад ч ийм шалгуур тавьдаг. Үүнээсээ болж танд зарим тохиолдолд таагүй мэдрэмж төрдөг. Тиймдээ зарим тохиолдолд ганцаараа байхыг илүүд үздэг. Та бол аливааг хурдан сурдаг, чадварлаг, бүтээлч хүн.

Энэ сонголт таныг хүчтэй, бие даасан хүн гэдгийг харуулдаг. Та хүсэл мөрөөдлөө бусдаас хараат бусаар биелүүлэхийг хичээдэг. Та алдаа гаргадаг ч үүнийгээ хүлээн зөвшөөрөхөд бэрхшээлтэй байдаг. Гэхдээ алдаатайгаа эвлэрээд байлгүй хурдан босоод, амжилт өөд тэмүүлдэг нь таны давуу тал. Зарим хүн таныг хааттай, хүйтэн хүн гэдэг ч та ойр тойрныхондоо бол эсрэгээрээ нээлттэй, эелдэг хүн.

Та бол онцгой чадвартай нэгэн. Та бол ухаалаг, гэгээн бодолтой, бусдад амархан хуурагддаг нэгэн. Хүчирхэг, сайн удирдагч болох чадавх танд байдаг. Та дарга, удирдагч болсон ч заримдаа өөрөө өөртэйгөө зөрчилддөг. Тиймээс хүн өвөрмөц зан чанар, үзэл бодолтой гэдгийг санаж үүнийг өөртөө давуу тал болгоорой.

Та бол бүтээлч, шинийг сэтгэгч нэгэн. Бодож байгаа бүхнээ бодит мэтээр бүтээлчээр сэтгэдэг, мэдрэмжтэй хүн. Та санаа бодлоо бусдад хэлдэггүй болохоор тэр бүр амжилтад хүрэх нь ховор. Та гол нь айдсаа даван туулах ёстой. Та өөрийнхөө бодож сэтгэж байгаа бүхнээ дэлхий дахинд хэлж, бүтээж, үзүүлж, харуул. Та гайхамшгийг бүтээж дэлхийг ч эргүүлэх хүчтэй гэдгээ битгий мартаарай.