“Жаст” группийн ерөнхийлөгч асан Ш.Батхүүг өчигдөр орой батлан даалтад гаргажээ. Тэрбээр  Өмнөд Африкийн Стандарт банканд Эрдэнэтийн 51 хувийг барьцаалж их хэмжээний зээл авахдаа  улсын өмчийн үйлдвэрийн бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн гэх хэргээр шалгагдаж, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан юм.

Ямартай ч түүнд  АТГаас эрүүгийн хэрэг үүсгэж, өнгөрсөн гуравдугаар сарын 12-нд баривчилж байсан бол өвчний улмаас ийнхүү батлан даалтад гаргаж, гадуур байцаахаар болсон байна.