Сонжоо: Та гар утсаа хэрхэн барьдаг вэ? 2020 он гэхэд 3 тэрбум хүн ухаалаг гар утас барих болно гэсэн тооцоо гарсан. Ухаалаг утсаа хэрхэн барьж байгаагаас нь хүнийг таньж болох судалгаа гарсан байх юм. Өөрийгөө таньж мэдэхийг хүсвэл энэхүү сонжоог бөглөөрэй.

Та дээрх дөрвөн төрлөөс хэрхэн утсаа барьдаг вэ гэдгийг сонгосон уу?

1. Нэг гараараа барьдаг бол

Та бол өөртөө итгэлтэй хүн. Хүссэн үр дүнд хүрэхийн төлөө эрсдэл хүлээж чадна. Таньтай харилцахад амар байдаг. Та аливаа шийдвэр гаргахдаа тухайн хүний оронд өөрийгөө тавьж аливаад олон талаас нь ханддаг хүн.


2. Нэг гараараа барьж, нөгөө гараараа дэлгэц “мааждаг” бол

Та бол мэдрэмжтэй хүн. Ухаалаг, мэдрэмжтэй, тооцоотой хөдөлдөг. Аливааг хийхдээ түрүүлж юу хийх хэрэгтэйг тооцоолдог. Тайлбар шаарддаг болохоор таныг хуурах амаргүй. Хайр сэтгэлийн тал дээр ч гэсэн энэ зангаа гаргадаг. Хайртдаа шүүмжлэлтэй ханддаг.

3. Хоёр гараараа утсаа барьдаг бол

Та бол хурдтай хүн. Та зөв цагт зөв шийдвэр хурдан гаргадаг, үр дүнд хүрдэг. Та шинэ орчин, нөхцөлд амархан дасан зохицдог. Хайр дурлалын тал дээр бусадтай дотносох талд дээр маруухан. Гэхдээ энэ асуудлыг хэрхэн шийдэхээ та өөрөө мэднэ.


4. Нэг гараараа барьж, долоовор хуруугаараа дэлгэц “мааждаг” бол

Та бол бүтээлч хүн. Та шинийг санаачилдаг, түүнийгээ ч хэрэгжүүлдэг. Та санал санаачлагаа улам бүр төгөлдөршүүлж дэлхий нийтийг гайхшруулахыг хүсдэг. Ном бичих, зураг зурах нь танд амжилт дагуулах болно. Хайр дурлалтай учрах юм бол бүтээлч сэтгэхүй тань ичимхий зангаар солигдоно. Гэхдээ танд дэлхийг гайхшруулах чадвар байгааг битгий мартаарай.