XIX зууны сүүлээр Богд хан уулын өмнө орших Мазушрийн хийдэд Дагва тэргүүтэй дархчууд сүсэгтэн олны хандиваар бүтээжээ. Уг хийдэд Манзушир хутагт Цэрэндорж эзэмшиж байсныг хожим Богд хааны номын сангаар дамжуулан 1924 онд Үндэсний номын санд шилжүүлжээ.

Мөнгөн хуудсыг хөөмөлдөн алтдаж, найман мөрөөр бичсэн, нийт 1460 лан буюу 52 кг 560 гр алт, мөнгө орсон байна.

Хуудас бүрийг суман модон хавтсанд суулгаж, судрын 50 орчим хуудсанд бурхадын дүрийг товойлгон бүтээсэн бөгөөд ханд дагинасыг хатгаж урласан торгон хөшигтэй.

Монгол Улсын Засгийн Газрын 1995 оны 241 дүгээр тогтоолоор түүх соёлын “ХОСГҮЙ ҮНЭТ” өвд бүртгэжээ.