Лувсанбалдандамбийжанцан (1843-1848)
Зургаадугаар богд нь Төвдийн Лхасын умартад Х1Ү жарны харагчин туулай жилийн хаврын эхэн сарын 25 буюу аргын 1843 онд эцэг Содномдаржаа, эх Лхамдолгор нарын гэрт онцгой шинжийг үзүүлэн мэндэлжээ. Үүнийг ҮП Банчин-Эрдэнэ Дамбийнямд айлтгасанд Халхын богдын VI дүр мөн хэмээн тодруулж увш сахил хүртээн Лувсантүвдэнчойжижанцан хэмээх алдрыг хайрлажээ.

Түүнийг Х1Ү жарны шороон бичин жилийн 9-р сарын 7-нд зургаан сүүдэртэйд нь буюу 1848 онд монголд залж Халхын богд Жавзандамбын 6-р дүрд өргөмжлөн их баярыг үйлдэн урьд дүрийн бүх хэргэм цол, ямбыг өргөсөн байна. 1848 онд Төвдөөс залж ширээнд өргөмжлөн даншиг мандал өргөснөөс хойш удалгүй хүнд өвчний улмаас таалал төгсчээ. Зургаадугаар богдын ёнзингоор Төвдийн Гандан хийдийн Тива хувилгаан Иштүвдэнжамц ирж байжээ.