Цагаан гаа өвлийн улиралд таныг ханиадаас хамгаална. Энэ талаар “www.recipes.timesofindia.com” сайт мэдээллээ.

Алхам №1

Хоёр зүсэм цагаан гааг халуун усанд хийгээд 1-2 минутын дараа дээрээс нь бага зэргийн улаан перц хий. Усаа бүлээн болох үед нь та уугаарай. Перцтэй цагаан гаан уусмал вирусын гаралтай ханиадыг хормын төдийд эдгээхээс гадна алдагдсан биеийн дулааныг нөхнө.

Алхам №2

Нэг зүсэм нимбэг болон цагаан гааг 2-3 минут буцалгаад дараа нь уух хэрэгтэй. Энэ нь харшлын гаралтай ханиадыг дардаг байна. Хамар загтнах, улаах, нус гоожих зэрэгт уувал нэн тохиромжтой.

Алхам №3

Нимбэг, цагаан гааг буцалгаад дээрээс нь бага зэргийн зөгийн бал нэмээд уувал ямар ч ханиадыг дарах болно.

Алхам №4

Хоолой идээлж өвдсөн үед цагаан гааг дангаар нь зажлах хэрэгтэй. Дараа нь амаа бүлээн давстай усаар зайлаарай.

Алхам №5

Цагаан гаагаа бага зэргийн усанд хийгээд сайтар буцалгаж, нэг үгээр зутан болгох хэрэгтэй. Дараа нь дээрээс нь хоёр хумс сармис хийгээд сайтар бутал. Дараа нь сармистай цагаан гаатай зутангаа идээрэй. Энэ нь биеийн тамирыг тэтгэж, эрч хүч нэмэх шидэт бэлдмэл.