Бид энэ удаад хөнгөн сонжоог орчуулан бэлтгэж байна. нэг их ач холбогдол өгөхгүйгээр өөрийгөө зугаацуулаарай.

Арслан уу? Тахь уу?

Тахь: Та бол нээлттэй хүн. Бусадтай ярилцаж, хөгжилдөж, шинийг хийх дуртай хүн.

Арслан: Та бол дотогшоо хүн. Та ганцаараа дуртай юмаа уунгаа зурагт үзэх дуртай хүн.

 

Мод, Горилла, Эрслэн, Загас?

Мод: Та дуу цөөтэй хүн. Гэхдээ энэ нь ичимхий гэсэн үг биш. Та өөрийнхөө хэн гэдгийг бусдад нотлох албагүй гэж боддог.

Горилла: Та бол төгс төгөлдөрт тэмүүлэгч. Таны энэ зан шүүмжлэл гээчийг бий болгож заримдаа бусдыг гомдоодог гэдгийг битгий мартаарай.

Эрслэн: Та бол хүчтэй нэгэн. Замд чинь саад болсон хүнийг төвөггүйхэн зайлуулж чаддаг.

Загас: Та мэдрэмтгий, зөөлөн сэтгэлтэй, халамжтай нэгэн. Гэхдээ энэ зангаасаа болж хохирох тохиолдол гардаг.

 

Хүүхэд, Хос, Мод?

Хүүхэд: Та өөрийнхөөрөө байх дуртай нэгэн.

Хос: Та найзууддаа хайртай хүн. Тиймээс дургүй байсан ч гэсэн олон хүн цугласан газарт найзуудынхаа төлөө очдог.

Мод: Та бол сайхан сэтгэлтэй, шинийг туршихад бэлэн байдаг. Өөрчлөлт таны хувьд том асуудал биш.

Мод уу? Бар уу?

Мод: Та бол зөн билэгтэй, үүндээ ч өөрөө итгэдэг. Таны арыг үргэлж сайн авч явах хүн ямагт байсаар байдаг.

Бар: Та нэгэнт шийдсэн л бол юу ч болж байсан эргэлзэхгүйгээр бүхнийг хийдэг. Та бол хүчирхэг нэгэн.

Мод уу? Нүүр үү?

Мод: Та бол цуцашгүй эрч хүчтэй нэгэн. Үргэлж шинийг санаачилж байдаг.

Нүүр: Та бүхнийг цэгцтэй төлөвлөгөөний дагуу хийдэг. Таны долоо хоног, сар, улирал, жилийн төлөвлөгөө гарчихсан бол гайхах зүйл огт алга.

Хөгжимчин үү? Нүүр үү?

Хөгжимчин бүсгүй: Та бол “нийгмийн хонгор”. Хүн бүрийг та найзаа байгаасай гэж хүсдэг. Тиймээс одоо болон ирээдүйгээ бодож, зарим зүйлээс татгалзаж сураарай.

Нүүр: Та дуу чимээнээс зугтдаг хүн. Хэрвээ дуу чимээтэй газар байх юм бол ядаргаанд орж, сэтгэл санаагаар унадаг хүн.

 

Нүүр үү? Хоёр хүн үү?

Question mark

Нүүр:Та бусадтай амархан ойлголцож, бусдад чин сэтгэлээсээ анхаарал халамж тавьдаг хүн.

Хоёр хүн: Та өрсөлдөх чадвартай бөгөөд энэ нь ажил, спортоос эхлээд бүхий л зүйлд хамааралтай. Юу ч хийсэн шилдэг нь байх ёстой гэдэг нь таны уриа. Гэхдээ шилдэг нь байсан ч гэсэн өөрийгөө амраахаа битгий мартаарай.

Бэлтгэсэн: Пүшкэ

www.tac.mn