Дуучин Т.Дэлгэрмөрөн цахим орчиндоо уриалга гаргаж, дэлхий нийтийг Монгол улсын агаарын бохирдолд анхаарлаа хандуулахыг хүссэн байна.Тэрбээр “М.Энхболд, Ц.Элбэгдорж  эд нар хамаагүй ээ тэртээ тэргүй цагийн эргүүлгэнд гинжлэгдэнэ.Цаана нь байгаа авилгачид ч зүгээр өнгөрөхгүй.Тэд тэнгэрийн гэсгээлээ хүртэнэ.
Цаана чинь жирэмсэн эх,нярай хүүхэд,Монгол ах дүүс минь амь насаараа хохироод дуусаж байна.
Европ,Америк тивд байгаа Монголчуудаа гуйж байна! та нар минь улс Монголынхоо төлөө нэгдээд НҮБ,ЮНЕСКО-гийн анхаарлыг татах боломж олцгоогооч.Гурван хөлт сандлын дор жагсаад иргэнийхээ үүргийг эрхэмлэн гийгүүлээч!!!
Энд ах дүүс чинь үнэхээр амь насаа барцгааж байна.Эмнэлгээр дүүрэн хордсон хүүхдүүд,хэвлийдээ эндсэн үрс,төрдөө гомдсон эцэг эх,эмээ өвөө,элдэв янзын хос эрхтэнтэй хүмүүс ёоооё бүр байдагтаа тулчихлаа үнэхээр!!!
Зориг гаргаж дуугарах урлаг спортынхон байтугай зусардаж гүйсэн боломжтой бүхэн зугаа цэнгэл хөөгөөд харийн нутагт хүйтэн өвлийг өнгөрцгөөж байна.Энд байгаа ядарсан ах дүүс минь эндэж үхээд дууслаа туслаачээээээээээ!!!!!!!!” хэмээжээ.