Бодибилдинг, фитнессийн дэлхийн  аварга шалгаруулах тэмцээний 4 удаагийн аварга Бодибилдингийн тамирчин Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат Г.Угалзцэцэгийг Хөвсгөл аймгийн ИТХ-аас МУГТ цолоор шагнуулах саналыг өргөн мэдүүлсэн. Уг саналын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2018.12.28-ны өдөр  Г.Угалзцэцэгт МУГТ цол хүртээсэн. Түүний МУГТ цолоо аваад гарч ирсэн баярт үе манай дуранд ийн өртсөн юм.