Таны сэтгэл зүйн байдлыг геометрийн дүрсээр мэдэж болохыг судлаачид тогтоожээ. Бид үүний нэгэн жишээ болсон сонжоог орчуулан хүргэж байна. Дараах гурвалжнуудаас нэгийг нь сонгож өөрийнхөө тухай үнэн мэдээллийг аваарай.

Аль нэгийг нь сонгосон уу? Хариултаа харахад бэлэн үү?

Нэгдүгээр гурвалжин 

Та зорилгоо өөрийнхөө санаа бодолд хэдийнээ дүрсэлчихсэн. Зарим хүн төгс төгөлдөр хийхийг хичээдэг бол та энэ дүрмийг дагадаггүй. Зүгээр л бүхнийг эхнээс нь эхэлдэг. Тийм болохоор амжилт үргэлж тантай хамт байдаг.

 

Хоёрдугаар гурвалжин 

Та бол жинхэнэ бодь хүн. Өөрөөр  хэлбэл үргэлж шинийг санаачилдаг. Үүнийгээ ч алхам тутамдаа харуулдаг. Та хүн болгонтой дасан зохицдог. Тиймдээ ч хүмүүс таны тусч, үнэнч занг үнэлж, үргэлж санаа бодлыг тань асуудаг.

 

Гуравдугаар гурвалжин 

Та бусдад өөрийгөө оновчтой зөвөөр ойлгуулж чаддаг. Та ямар ч ажлыг хийхдээ жижиг деталь бүрт нь анхаарч, маш нарийн төлөвлөж зохион байгуулдаг. Найзуудад тань энэ зан төвөгтэй санагддаг ч дасдаг.

 

Дөрөвдүгээр гурвалжин 

Та бол “зөрүүд” хүн. Нэг юм хийнэ гэж зорьсон л бол олон хүн хориглож байсан ч, золиос гаргасан ч хамаагүй зорилгодоо хүрдэг. Харин зорилго нь хичнээн золиос гаргаснаасаа хамаарч үнэ цэнэтэй болдог.

 

Тавдугаар гурвалжин 

Та бол нийтэч хүн. Бусдыг сонсож чаддаг, юу гэж хэлэхээ мэддэг. Таны хувьд гэр бүл найз нөхөд бол юугаар ч сольшгүй нандин эрдэнэ. Тийм болохоор өдөр бүр тэдний аз жаргалтай байлгах гэж хичээдэг.