2009 оны Монголын мисс, 2014 оны Гоёл наадмын топ модель Х.Бадамгэрэл “Андра” агентлагийг үүсгэн байгуулан ажиллуулж байгаа билээ. Тэгвэл түүний хүү ээжийнхээ ажиллаж байгаа энэ салбарт амжилт гаргаж, олон улсын тэмцээнээс хоёр цом авсан байна.

Тодруулбал, Х.Бадамгэрэл, Мөнхбаяр нарын хүү болох М.Ананд Гүрж улсын нийслэл Тбилиси хотод болсон “World rising stars 2019” олон улсын модeл болон авьяастнуудын тэмцээний “Best model 2019”, “Best talent model 2019 WINNER” төрөлд ялагч болжээ.

Энэ талаар Х.Бадамгэрэл их л бахдалтайгаар өөрийнхөө цахимд: “Гүрж улсын нийслэл Тбилиси хотод болсон “World rising stars 2019” олон улсын модeл болон авьяастнуудын тэмцээн шагнал гардуулах ёслолд хүүгээ сойж оруулаад өөрөө шагнал авч байснаасаа ч илүү хүүгийнхээ анхны тайзны том шагналд баярлаад сэтгэл хөдлөөд хачин байна.

Хүү минь “BEST MODEL 2019”, “BEST TALENT 2019” гэсэн хоёр шагналын эзэн боллоо. Эхний шагналаа хүртээд байж байтал гол шагналын эзнээр мөн шалгараад 2 цомын эзэн болж хүүгийн маань хоёр наснаасаа эхлээд ярьсан цом хүртэх мөрөөдөл нь биеллээ гээд өөрөө хачин бардам бахархалтай байгаа бололтой цомоо өргөөд л хүмүүс зураг авахуулаад л ээж аавынхаа авдаг мэдрэмжийг 5тайгаасаа мэдрээд эхэллээ энэ хүүхэд.

Хүүгээ өөртөө итгэлтэй зөв монгол эр хүн болоход нь анхны том тайз нь тод үүрэг гүйцэтгэнээ.

30 орны 50 гаруй оролцогчдоос ингээд гол шагналыг хүртсэн хүүгээрээ үнэхээр их бахархаж байна” хэмээн бичжээ.

Ингээд шагнал авсан Х.Бадамгэрэл, Мөнхбаяр нарын хүү болох Анандын зургуудаас хүргэе.