Хэрэг болох зүйлс:

-Нунтаг арц

-Өөрийн хэрэглэдэг тэжээлийн тос

Бэлтгэх заавар:

1. Тэжээлийн тосноосоо 3-4 халбагыг аяганд хийнэ.


2. Арц 1-2 халбага

3. Хооронд нь маш сайтар холино.

4. Үсээ шампуниараа сайтар хөөсрүүлж угаан 5-10 минут байлгана. Дараа нь усаар зайлна. ( гүн цэвэрлэгдэнэ)

5. Бэлтгэсэн маскаа үсэндээ угнаас үзүүр хүртэл түрхэнэ.

6. Гарын өндгөөрөө зөөлөн массаж хийнэ.

7. 20-25 минут байлгана.

8. Бүлээн усаар маш сайтар зайлна.

Үр дүн нэг удаагийн бэлтгэсэн маскаар харагдана. Та бүр мөсөн хагнаасаа салахын тулд 7 хоногт 2 удаа маскаа бэлтгэн тавиарай

.