Ойрын өдрүүдэд цахим ертөнцөөр 2009-2019 оны хооронд 10 жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн вэ гэдэг чэллэнж явагдаад байгаа. Энэхүү аянд жүжигчин бүсгүй маань нэгдэж 20насандаа гайхамшигтай бардам байсан тухайгаа ийнхүү бичжээ.


10yearchallenge одооны хүүхдүүд Myspace, Hi5 гэж мэдэхгүй байх. Одоо ч сайхан болжээ дүрсээ харж яриад л нас явах лүд юмаа 2009 он хавьцаа гайхамшигтай бардам байж…

Давлиун гэхийн муу…

Гэхдээ зөв байснаа л санаж байна хичээлдээ явна цагийн ажил хийнэ хаадаа нэг 20$ буфет хоолны газар очиж краб иддэг байсан үеийн зураг. Зундаа УБ д ирж Метрог гашраадаг үүр цайтал бүжиг хийгээд л гардаг байж гэхдээ архи огт хэрэглэхгүй шоуддаг байсаан хэхэ 31 нас хүрээд гашуун ундаа уусан бдг бас ч гэж дуулгавартай охин байсан.

Хүний л амьдрал юмдаа нээрээ Ээж болоод харц хүртэл өөр болчихож айх эмээхээ мэдэхгүй айлгүй зангүй л охин байсан. Дурсамж гэж зураг, зүрх 2т л үлддэг юм байна. Би 2 зургаа уралдуулах гэж хийгээгүй шүү инста ертөнцөд сонирхолтой чэллэнж явж байгаа нь таалагдав. Энэ гоё тэр гоё гэж коммент авахыг хүсэхгүй байна.

Дурсамж төдий л….өнгөрүүлсэн амьдрал миний л гаргасан зам мөр учраас алдаа оноотой өнгөрүүлсэн мөч бүхэндээ би Бурханд талархах болно хэмээжээ