Зам, тээврийн хөгжлийн яамны байранд гарсан хүн амины хэргийн шүүх хурал өнөөдөр боллоо.

ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан энэ хэрэг 2018 оны наймдугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө гарч Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийсэн байдаг. Хэргийн газарт ажилласан бүрэлдэхүүн тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал талийгаачийн амь насанд халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосныг тухайд үед мэдээлж байв. Мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан тул хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал товлогдсон юм.

Махбалын шүүх хурал боллоо.Шүүгч өвчтэй гэдэг шалтгааны улмаас долоон хоногоор хойшлогдоод байна.