Mongolia’s Next Top Model-2″ /MNTM/ шоу нэвтрүүлгийн ялагчийг өчигдөр /2019.01.17/ тодруулжээ.

/MNTM/ шоу нэвтрүүлгийн ялагч 20 сая төгрөгийн мөнгөн шагнал, Итали улсын Милан хотын загварын агентлагтай хамтран ажиллах эрхийн эзэн болох юм.

Шоуны ялагчийг тодруулах үеэр талийгаач Ч.Чамин-эрдэнийг шилдэг оролцогчоор шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагнал өгчээ.
Талийгаачийн ах Ч.Гэрэлхүү “Өргөмжлөлийн үг өгүүлбэр үнэндээ таалагдсангүй. Доромжлоод байгаа юм байхдаа. Талийгчийн дүү тайзан дээр гарч эгчдээ зориулж үг хэлнэ бэлдэж очсон боловч өргөмжлөл, дүүгийнх нь нэр дээр хадгаламжийн дэвтэр өгөөд тайзнаас буулгалаа” хэмээн бухимдаж байгаагаа илэрхийлжээ.

“Mongolia’s Next Top Model” /MNTM/ шоу нэвтрүүлгийн ялагчийг тодруулах дугаар энэ сарын 20-ны өдөр буюу Ням гаригт Боловсрол суваг телевизээр цацагдах юм байна.