“Mongolia’s next top model” нэвтрүүлгийн эцсийн шатанд Алина Дансаранова, Мишээл, Одонтунгалаг, Анужин нар үлдээд байсан юм. Тэгвэл нэвтрүүлгийн хоёр дахь ялагчаар Б.Анужин тодорлоо. Мөн нэвтрүүлгийн хоёр ялагчийн нэгээр талийгаач Ч.Чамин-Эрдэнийг тодруулж, ялагчийн цом болон 20 сая төгрөгийг түүний дүү Чамин-Эрхэст гардуулан өгсөн юм.

Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн гэгээн дурсгалд зориулан түүний ярилцлагууд болон зураг авалтуудаас үзэгчдэд хүргэсний дараа зочид болон шүүгчид нэг минут дуугаа хураан зогсож эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлсэн юм. Үүний дараа талийгаач Ч.Чамин-Эрдэнийн дүүд ялагчийн шагналыг гардууллаа.