Монгол шунхан Данжуурыг 1925 онд залж авчирсан үйл явдалд зориулан босгосон боржин чулуун гэрэлт хөшөөг 1929 онд бүтээжээ.
Данжуурын гэрээ бичгийг гэрэлт хөшөөнд мөнхөлж, номонд зориулан босгосны хувьд дэлхийд ганц хувьд тооцогддог.

Судар бичгийн хүрээлэнгийн манжич Н.Дэндэв 37 насандаа энэ хөшөөг урлаж эхлэн 27 жилийн дараа буюу 64 насандаа дуусгажээ.

Уг гэрэлт хөшөө нь суурь, титэм, бичээс бүхий гол самбар гэсэн 3 хэсгээс бүрдэл болох бөгөөд өөр хоорондоо чулуун углуургаар холбогджээ.

Хөшөөний титэм хэсэгт бие биеэ ороосон хоёр лууны дүрс, суурийн хээ угалзыг 13 см ухаж сийлсэн бөгөөд хөшөөний өвөр талын гол хэсэгт гэрээг 13 мөр, ар талд 6 мөр бичгийг сийлсэн байдаг байна.