Талцаад байсан өндөр цолтой бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүд “Ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.  Гарын үсэг зурах ажиллагаанд Монгол улсын дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, МУ-ын аварга Н.Батсуурь зэрэг бөхчүүд байлцав.

Ойлголцлын санамж бичгийн хүрээнд:

-Ээлжит Их Эе хурал II сарын 16-нд болно.

-Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар ахална.

-Цагаан сарын барилдаан бөхийн өргөөнд болно зэрэг асуудлуудыг шийдсэн байна.

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.