Бээжин хотод дахь “YTN” телевизийн сэтгүүлч Пак Хи Чоны мэдээлснээр Хятад улсад ДАШТ-ий урьдчилсан дүнг таамаглан мөрийцсөн иргэд их хэмжээний мөнгөө алдсанаас болж амиа егүүтгэх үйлдлүүд ар араасаа гарсаар байгаа тухай мэдээллээ. 

Мөн хууль бус бооцоот тоглоомын сайтууд залилан үйлдэх нь эрс ихэссэн тул, тус улсад онлайнаар спорт сугалаа худалдаалахыг хориглоод байгаа ажээ.

Хамгийн сүүлд л гэхэд дунд эргэм насны залуу өндөр байшин дээрээс унаж амиа хорлохыг завдсан. Тэрбээр өндөр байшингаас үсэрсэн бөгөөд  хар өнгийн суудлын авто машин дээр унасан. Үүний улмаас түүний нугас нуруу болон хөл гар нь хугарсан ч яаралтай эмнэлэгт хүргэгдэн мэс засалд орсноор амьд үлдсэн байна. Тэрээр урьдчилан таамаглан мөрийцөж байгаад их хэмжээний мөнгө алдсанаас ийм үйлдэл хийхэд хүрсэн гэжээ.