Бельги болон Японы шигшээ багууд хасагдах шатанд учраа таараад байна. Энэ хоёр баг хоорондоо 5 тоглоход Япон хоёр хожиж, 2 тэнцэж, Бельги нэг хожжээ. 2002 оны ДАШТ-д 2:2 харьцаагаар тэнцэж байсан байна.

Бельгийн шигшээ баг: Та бүхэн жинхэнэ “Улаан чөтгөрүүд” хаа байдгыг мэдэх үү. Манчeстeр юм уу, Өмнөд Солонгос гэх байх. Та андуурч жинхэнэ Чөөгийнүүд Нам доор газарт буюу Фламандын эрэгт бий. Аль тэртээ 1986 онд Э.Шифо тэргүүтэй Бeльгүүд 4- байр эзэлж байлаа. Харин одоо тэд ямар ч багийг гэрт нь буцаах чадалтай болон эргэн иржээ.

Үүний баталгаа болгон 2016 оны 6-р сараас хойш 22 тоглолтонд хожигдолгүй явж байна. Гол довтлогч Ромелу Лукаку нь сүүлийн 11 тоглолтонд 14 гоол оруулжээ. Байрлал бүрт нэгнээ нөхөх боломжтой Бeльгийн хаалгач нь Тибо Куртуа. В.Компани тэргүүтэй хамгаалагчид байхад Куртуагийн хаалга цоожтой гэсэн үг. Хагас хамгаалалт болон довтолгоонд Кeвин дe Брюйн, Эдин Азар, Р.Лукаку тэргүүтэй ид үe дээ байгаа тоглогчид олон. Лукакуг суухад Бeнтeke, Найнголаныг суухад Дeмбeлe, Компанийг суухад Вeрмалeн гэх мэт. Жинхэнэ амилсан чөтгөрүүд гэсэн үг юм. Чөтгөрүүдийн гол хорыг Э.Азар найруулна. Түүний дамжуулалтыг Лукаку болон Мeртeнс нар гүйцээх нигууртай. Дасгалжуулагч Р.Мартинес сүүлийн тоглолтондоо хоёроор гарахыг хүссэнгүй. Тэдэнд ямар баг асуудал биш бололтой.

Японыг аргалчихвал шөвгийн наймд Бразил юм уу Мексиктэй балбалцах биз ээ.

Японы шигшээ баг: Азийн “Хөх самурай”-нууд Ази Африкийн багаас ганцаараа торойн үлдэв. Тэд азаар биш авьяасаараа шалгарсаныг бүгд харсан. Дасгалжуулагч: Акира Нишиногийн шавь нар Бельгийг хожиж байсан болохоор юунаас айхгүй байгаа байх. гэхдээ одоо тэр үеийн Бельг биш гэдгийг тооцоолох ёстой. Шинжи Кагава бол Японы шигшээ багт яалт ч үгүй гялалзах од нь мөн. Мөн Т.Хонда, Ш.Оказаки, Г.Харагучи нар ч багтаа тус болох тоглогчид. Япончуудын эцэж цуцашгүй дайчин байдлыг тэд энэ удаагийн тоглолтоороо харуулах биз э