УИХ-ын гишүүн асан, Барилга, хот байгуулалтын дэд сайд, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Ц.Дашдорж өвчний улмаас өөд болжээ. 

Ц.Дашдорж 1985 онд Нийслэлийн 10 жилийн 12 дугаар сургууль, 1990 онд Политехникийн дээд сургуулийг төгссөн. Өрөмдлөгийн технологич инженер мэргэжилтэй.
Тэрбээр 1990-1993 онд “Газрын тос” ХХКомпанид Өрөмдлөгийн инженер,

1995-2000 онд “Их тэмүүлэл” ХХКомпаний Ерөнхий захирлаар ажиллаж байжээ.

2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож,

2004-2008 онд Барилга, хот байгуулалтын дэд сайдын албыг хашиж байв.
2008-2012 онд дахин Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажилласан.  

2012 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Монгол Улсын Их хурлын гишүүнээр дахин сонгогдоод байсан юм.

2016 онд Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан туршлагатай улстөрч, нэртэй бизнесмен байсан билээ.

2006 онд Алтангадас одонгоор шагнагдаж байсан юм. 

Түүний гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье.