Хөрөнгөлөг аав ээжийн буянаар гадаад дотоодгүй аялж, бүх салбарт орж гарч байгаа  шинэ үеийн баячуудын нэг бол Г.Анархүү. “UB Comedy” клубийг үүсгэн байгуулагч Батбилэгийн дүү Тэмүүлэнтэй хамтран амьдарч хөөрхөн охины аав ээж болсон ч энэ амьдрал нь төгсгөл болсон.

Харин шинэ хайрын түүхийг эхлүүлээд багагүй хугацаа үдэж байгаа бөгөөд түүний ээлжит дурлалт бүсгүйгээр нь “Mongolian next top model”нэвтрүүлгийн оролцогч, загвар өмсөгч Ю.Балжидмаа.

Хэдийгээр хосууд харилцаагаа нууцалсаар жил илүү болсон ч өдгөө нууцлахаа больж байгаа бололтой. Утаанаас зугтаж хилийн чандад хамтдаа зугаалж байгаа зургуудаа цахим орчиндоо зоригтой оруулах болжээ.