Өнөөдөр буюу 2019 оны 02-р сарын 01-ны өдөр Баянзүрх Иргэний хэргийн анхан шатны шүүх хурал болж Стандарт, Хэмжил Зүйн Газар (дарга Г.Гантөмөр) иргэн Б.Ариунаагийн нэр төлд халдсан худал мэдээллийг төрийн байгууллагын цахим хуудсаар тараасан байх тул тараасан хэлбэрээрээ няцаах шийдвэрийг гаргалаа.

Тодруулбал 2017 онд иргэн Б.Ариунаа нь Стандарт, Хэмжил Зүйн Газрын дарга Г.Гантөмөрийн хууль бус үйлдлийн талаар гомдол, мэдээллийн АТГ болон шатар сайдад өгсөн бөгөөд үүний дараахан СХЗГын дарга Г.Гантөмөр тушаал гаргаж иргэн Б.Ариунааг хууль бусаар ажлаас нь халсан бөгөөд 2018 онд СХЗГын цахим хуудсаар иргэн Б.Ариунаагийн нэр төрд халдсан, түүнийг гүтгэсэн мэдээллийг түгээх болсон байна. Иймд иргэн Б.Ариунаа шүүхэд хандсанаар ялалт байгуулж, түүний нэр төрийг сэргээх шүүхийн шийдвэр гарчээ.