Эмэгтэйчүүдийн дийлэнх нь турахын мөрөөдөл байдаг шүү дээ. Тэгвэл та турахын тулд өдөр тутамдаа хэвшил болгох найман маш энгийн дүрмийг орчуулан хүргэж байна.

1.Өглөөний цайгаа тогтмол уух

Өглөөний цайгаа тогтмол уудаг хүнийг өглөөний цайгаа тогтмол уудаггүй хүнтэй харьцуулахад бүсэлхийний тойрог бага байдаг ажээ. Үүнийг 350 хүн дээр ахин туршихад батлагдсан байна. Энгийнээр хэлэхэд та өглөөний цайгаа уугаагүй бол өдрийн хоолоо их иднэ гэсэн үг шүү дээ. Тиймээс өглөө бүр цайлж сураарай.

  1. Ус хангалттай хэмжээнд уух

Ус уух нь биеийн жин хасахад нөлөөтэй. Өөрөөр хэлбэл байнга ус уудаг хүнийг хангалттай ус уудаггүй хүнтэй харьцуулахад жин нь амархан багассан байх юм. Тиймээс элдэв хийжүүлсэн ус болон ундаанаас татгалзаж цэвэр ус уугаарай.

  1. Орой болон шөнө огт идэж болохгүй

Орой болон шөнө идсэн хоол тэр чигээрээ таны биед тарга болж үлдэнэ. Тиймээс орой болон шөнө хөргөгч эргүүлдэж юм идэхгүй тэвчиж сураарай.  Үгүй бол таны турах зүтгэж буй хичээл зүтгэл талаар болно.

  1. Нойр хангалттай авах

Өдөрт хамгийн багадаа ДОЛООН цаг унтаж амарч байгаарай. Өөрөөр хэлбэл та ядарч сульдах тусам их идэж, бэлтгэл ч хийж амжихгүй болно. Тиймээс эрч хүчтэйгээр турах гэж л байгаа бол тухтай сайхан унтаж амарч байгаарай.

  1. Тослоггүй хоол хүнс хэрэглэх

Тослоггүй хоол хүнс гэхээр сонин сонсогдож байгаа байх. Энгийнээр хэлэхэд түргэн хоолноос татгалзах хэрэгтэй.  Ядаж сүү авахдаа тослоггүйг нь сонгож амин дэмтэй эрүүл хоол сонгож сурах.

  1. Хоол идэж байхдаа сатаарах хэрэггүй

Өглөө, өдөр, оройн хоол идэж байхдаа битгий зурагт үз, утсаа битгий “мааж”, сонин сэтгүүл  уншаад бүүр ч хэрэггүй. Өөрөөр хэлбэл хоол идэж байхдаа өөр зүйлд сатаарснаар хүн илүү их иддэг болохыг судлаачид тогтоосон.  Тэгэхээр хоол идэж л байгаа бол хоолондоо л анхаар.

  1. Архи, согтууруулах ундаанаас татгалз

Нэг хундага оргилуун дарс,  нэг шил шар айраг уух гэж байгаа бол дахин нэг бодож үзээрэй. Шар айраг нь бэлхүүсээр таргалуулдаг.  Үүгээр ч зогсохгүй согтууруулах ундаа нь жин нэмэгдүүлдэг байна. Тиймээс жингээ барих гэж байгаа бол  архи, согтууруулах ундаанаас аль болох татгалз.

8.Өдөржин ширээний ард битгий суу

Өдөржин РС-ний ард суудаг ажилтай хүмүүсийн хувьд энэ сонин санагдах байх. Тиймээс 60-90 минут тутам өөр давхарт байгаа хамтран ажиллагчийнхаа өрөөгөөр орох, ойр хавиар алхах, ядаж л сандал дээрээ биеийнхээ чилээг гаргах дасгал хийж заншаарай.

Ердөө л дээрх найман энгийн дүрмийг амьдралынхаа хэвшил болгочих юм бол таны хувьд турна гэдэг нэг их асуудал биш болно.

Эм тан хэрэглэх бус харин эрүүл хооллож,  дасгал хөдөлгөөнөөр турах нь хамгийн зөв сонголт гэдгийг битгий мартаарай.

Орчуулсан П.Нансалмаа