Ice top”-ийн Коби буюу С.Чулуунбаатар 2018 оны 5 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө хар тамхи биедээ хадгалж явсан хэргээр баривчлагдсан байна. Харин энэ хэрэг нь 2018 оны 07-р сарын 31-ны өдөр шүүхээр шийдэгдэж нэг жилийн ял сонссон юм. Хүүхэд, залууст үлгэр дуурайлал болох ёстой хүн удаа дараа хар тамхины хэргээр ял авч байгаа нь  нийгэмд сөрөг нөлөө үзүүлэх болно. Тиймээс хар тамхинаас сэргийлэх зорилгоор бид хэргийг дэлгэрэнгүйгээр хүргэж байна.

“Ice top”-ийн Коби буюу С.Чулуунбаатар нь Монгол улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс халх, ам бүл 5, эхнэр, 3 охины хамт Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 00000 тоотод оршин суух хаягтай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй,

-Баянзүрх дүүргийн шүүхийн 1998 оны 3 дугаар сарын 17-ний өдрийн 121 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж мөн хугацаагаар хойшлуулсан.

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2007.4.30-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,

-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн нийт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсаныг биечлэн эдэлж 2008 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 520 дугаартай захирамжаар үлдсэн 4 сар 29 хоногийн хорих ялыг тэнсэж суллагдсан,

-Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 224 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж уг ялыг биечлэн эдэлж 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.

Гэвч тэрбээр суллагдаад ердөө гурван сар болж байхдаа л дахин хар тамхины хэрэгт холбогдсон байгаа юм. Тодруулбал, 2018 оны 5 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай гялгар уутны хамт 0,6 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг Хан-Уул дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрээс олж авсан улмаар Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт ГССҮТ-н орчимд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогдож саатуулагдсан.

Саатуулагдах үедээ тэрбээрбиедээ хар тамхитай явсан. Мөн хар тамхи хэрэглэсэн болох нь Шүүхийн шинжилгээний үндэний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг.

Хамгийн ноцтой мэдээлэл бол Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр С.Чулуунбаатар нь одоогоор Сэргээгч эм бодисын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээтэй байна гэжээ.

Тодруулбал, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 490 дугаартай дүгнэлтэнд: “

  1. С.Чулуунбаатар ньурьд өмнө сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. 2.
  2. С.Чулуунбаатар ньодоогоор Сэргээгч эм бодисын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээтэй байна.
  3. С.Чулуунбаатар ньмөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  4. С.Чулуунбаатар ньгэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2018.5.01-02-нд шилжихэд сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байна.
  5. С.Чулуунбаатар ньодоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
  6. С.Чулуунбаатар нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.
  7. С.Чулуунбаатартэмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.
  8. С.Чулуунбаатар ньодоогоор Сэргээгч эм бодисын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээтэй байна.  Одоогоор мансуурах донтой эсвэл мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна” гэжээ.

 Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  С.Чулуунбаатар буюу Коби нь  мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэг жилийн хорих ял шийтгэсэн.

Тиймээс хүүхэд,залуучууд та бүхэнд хар тамхи биедээ авч явах, хэрэглэх, бусдад өгөх нь хүртэл хуулийн дагуу хариуцлага хүлээхээс гадна эрүүл мэнд, сэтгэцэд сөргөөр нөлөөлдөг болохыг анхааруулж байна. Тиймээс энэ төрлийн гэмт хэргээс өөрийгөө сэргийлэхийг зөвлөж байна.