“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцсон ОХУ-аас анх удаагаа оролцсон Монгол Улсын төрийн соёрхолт, уран барималч Даши Намдаков Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ.

БИ ӨӨРИЙН БОЛОН ГЭР БҮЛИЙН ГИШҮҮДИЙХЭЭ ӨМНӨӨС ТАЛИЙГААЧ БАВУУГИЙН ЛХАГВАСҮРЭН ГУАЙН ГЭР БҮЛ, ҮР ХҮҮХЭД, ДОТНЫ ХҮМҮҮС, ХАМААТАН САДАНД НЬ ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ!

Хичнээн харамсалтай боловч ойр дотны хүмүүс маань биднийгээ орхин явдаг… Энэ намар миний аав 89 насандаа өөд болсон. Түүний гэр бүлд ямар их гарз гунигтай байгааг би маш сайн ойлгож байна.

Би Лхагвасүрэн яруу найрагчтай олон жил танил, дотно харилцаатай байж, өргөн дэлгэр яриа өрнүүлж, маш их сонирхолтой мэдээлэл авдаг байлаа. Бас тоглоом шоглоом хийнэ. Тэдний гэрт зочилж, шатар нүүж байлаа. Намайг Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэгт урьж оролцуулж, ярилцлага авсан Тандаа туйлын их талархаж явдаг юм.

Лхагвасүрэн гуай маань Агуу их ард түмний Агуу их хүү нь байлаа…

Би Лхагвасүрэн гуайг өөрийн Багшийн хувьд байнга санаж явах болно…

Даши Намдаков