Нийтийн дуучдын дунд өнгө нэмэн гарч ирсэн, өөрийн хөдөлмөр, авъяас чадвараараа хэдийнээ хүлээн зөвшөөрөгдсөн дуучин СТА Э.Чулуунчимэг юм. 

 

Нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг эзлэсэн дуучин бол Соёлын тэргүүний ажилтан, дуучин Э.Чулуунчимэг юм.  Шинэ оны эхээр “Бүсгүй ертөнц” нэртэй шинэ цомгоо сонсогч түмэндээ хүргэсэн. Тэгвэл дуучин маань дуунд дуртай, өөрийн үнэнч үзэгч, сонсогчдодоо “Бүсгүй ертөнц” уран бүтээлийн ээлжит тоглолтоо хүргэхэд бэлэн болжээ.

Тоглолт 2019 оны хоёрдугаар сарын 22-нд “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд 19:00 цагаас болно. Тоглолтын тасалбар бүрт “Бүсгүй ертөнц” бэлгийн цомог дагалдах ажээ.

 

Та бүхнийг “бүсгүй” хүний ертөнцийг сонсох “Бүсгүй ертөнц” тоглолтонд хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

Улаанбаатар хотын үзэгчиддээ “Бүсгүй ертөнц” тоглолтоо өргөн барьсаны дараа хөдөө орон нутгийн үзэгчиддээ хүргэхээр төлөвлөжээ.

Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99993234, 88883234, 91113234, 98883234-аас лавлана уу.

 

Б.Мөнхжаргал