“Миний ээж тэмээчин” дуугаараа олон хүнийг мэлмэрүүлж, уянгат сайхан хоолойгоороо үзэгчдийн сэтгэл зүрхийг эзэмдэж чаддаг “эрхэмсэг” дуучин бол МУСТА Даваасүрэнгийн Отгонжаргал билээ.

Монгол дуулаачид дэлхийд гайхагддагийн учгийг тайлж монгол түмний бахархалт дуучин болсон уран бүтээлч бол Цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин, МУГЖ, Чингис хааны одонт Ганбаатарын Ариунбаатар юм.

СУИС-ийн нэг ангийн хоёрын анхны хамтарсан бүтээл бол “Амин үргэлжлэл” дуу юм. 2014 оны Морин хуур наадамд анх дуучин Д.Отгонжаргал дуулж олны хүртээл болгосон Хөгжмийн зохиолч, МУСТА Г.Жанцансамбуугийн хөгжим, яруу найрагч Б.Батцэцэгийн шүлэг “Амин үргэлжлэл” дууг дуучид маань сүүлд хамтран дуулсан байдаг.

“Амин үргэлжлэл” дууг хэн нь илүү амилуулсанг уншигч та бүхэн дор бүрнээ тунгаах биз ээ.

 

2014 он “Морин хуур” наадамд дуучин Д.Отгонжаргал 

 

МУГЖ Г.Ариунбаатар, Д.Отгонжаргал хамтран дуулсан “Амин үргэлжлэл”

 

МУСТА, Дуучин Д.Отгонжаргал өөрийн “Хайрлахын жаргал” цомогтоо ганцаар дуулсан дуугаа оруулсан ба “Амин үргэлжлэл” дуундаа клип хийж үзэгчиддээ хүргэжээ.