Монгол руу чиглүүлсэн шашин, соёлын довтолгооны нэг сум нь бүх цэргийн гэгээнтэн гэх энэ нөхөр биш байгаа. Сөгдөж тахидаг шүтээн нь Хятадын хэдэн зуун жил сүсэглэж яваа дайны бурхан байх юм. Их эзэн хааныгаа Чингис бурхан болгон шүншиглэж шүтэж, бүтээж, гаслант он жилүүдийн турш нуун авч ирсэн ард түмэн юмсан. Гэтэл гэнэт л өмсгөл зүүлт, суудал сэнтий, хатад хүүхнүүд, унаа морьноос нь хэдэн зуун сая төгрөг үнэртсэн, эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй, байгуулсан гавъяа, босгосон байшингүй нэг нөхөр Монгол Улсын хилийн цэрэг, цагдаа, зэвсэгт хүчинд хувилгааны үүрэг гүйцэтгээд эхлэв. Их наранхутагт ч гэх шиг…за тэгээд ганц үлээгээд л хил хязгаар амгалан, ганц залбираад л гэмт хэрэггүй гэгээхэн, ганц утаа тавиад л цагдаа нь хүчирхэг, цэрэг маань төгс боллоо юу? Энэ яг юу болоод байгааг холбогдох албаны эрх мэдэлтнүүд нь албан ёсоор тайлбарлаад өгмөөр юм. Нэртэйгээр нь Их наранхутагт байхад бүх генерал, дарга, албан үүрэгтнүүд хэрэггүй гээд мэдэгдчихмээр юм…хаврын синдром зундаа үргэлжилдэг болчихсон юм уу…ойлгох юм алга. Үүнийг оюун санааны эзлэн түрэмгийллийн нэг хэлбэр гэдгийг л мэдэж байна.

Р.Эмүжин