Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор олны танил болсон хүмүүсийн хэргүүдийн шүүхийн шийдвэрийг бид “Алдартнуудын хэрэг” булангаар цувралаар оруулж сэрэмжлүүлдэг билээ. Энэ удаад бид Флаш хамтлагийн дуучин Г.Мягмарцэнд буюу Мийгаа 12 удаагийн залилангийн хэргээр ял сонссон хэргийн шүүхийн шийдвэрийг нийгэмд сэрэмжлүүлэг болгох зорилгоор өчигдөр буюу энэ сарын 13-нд нийтэлсэн юм.

Гэтэл өнөөдөр өглөө Флаш хамтлагийн дуучин Г.Мягмарцэндийн ээж гэх эмэгтэй 9999-тэй дугаараас манай сайтын редакци руу холбогдож, тус нийтлэлийг бичсэн сэтгүүлч рүү дайрч давшлан ёс бус үг хэллэгээр хараахын зэрэгцээ  дарамталж сүрдүүллээ. Тухайлбал, Г.Мягмарцэндийн ээж гэх эмэгтэй утсаар 10 гаран минут ярихдаа” Миний хүү залилан хийсэн юм,  тэгээд яах юм” гэхчилэн залилан хийсэн хүүгийнхээ үйлдлийг зөвтгөх мэтээр сэтгүүлч рүү дайрч, цагдаа, шүүхэд өгнө гэхчилэн сүрдүүлсэн нь баримтаар хадгалагдсан болно.

Бид хэн нэгний нэр хүндэд халдах зорилгоор бус гэмт хэргээс сэргийлэх зорилгоор мэдээлэл бэлтгэсэн байхад сэтгүүлчийн үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд бүдүүлэгээр халдсан энэ үйлдэлдээ Г.Мягмарцэндийн ээж гэх эмэгтэй та албан ёсоор уучлалт хүснэ гэдэгт бид итгэлтэй байна.

****Алдартнуудын хэрэг: Флаш хамтлагийн Мийгаа 12 хүнээс 37 саяыг залилаад ял сонсчээ****

Тус нийтлэлийн хувьд ямар нэгэн гүтгэлэг доромжлолын шинжгүй бөгөөд шүүхийн шийдвэрийг  бичиж нийтэлсэн билээ.

Бид энэ талаар эргэн мэдээллэх болно.