Н.Ган-Од буюу Ганбууш яруу найрагч гэдгийг хүн бүр мэддэггүй. Тэгвэл гэгээн хайрын энэ өдөрт зориулан тэрбээр 4 мөрт зохиосныг хүргэж байна.

Би чамдаа хайртай
Удтал хайж олсон жаргал минь
Уулзах болгондоо татагдсан хүсэл минь
Хоёрдож ирсэн учралын эгшиг минь
Холдож чадаагүй тэмүүлсэн амьдрал минь

Дахиж дурлахгүй гэж цоожилсон сэтгэлийг
Дэндүү их хайрандаа уяаад
Дасгаж уясан халуухан итгэлээр
Дэргэдээ үлдээж чадсан болохоор чинь
Би чамдаа хайртай

Өнгөрсөн амьдралын ээдрээ бүхнийг
Учрал бүрдээ угаан холдуулж
Уйлсан өдрүүдийн гуниг бүрийг
Угаас байгаагүй мэт цагаатган тоссон
Би чамдаа хайртай

Оройтсон намрын хэнзхэн сарнайг
Зүрхэнд минь тарьж зүүдэнд усалсан
Өвлийн цагаахан цасны түрүүчтэй
Өөрт минь ирсэн гэгэлгэн хайр минь
Би чамдаа хайртай …💖