Өчигдөр Баянхонгор аймагт төрийн албан хаагч таван настай охин хүчиндэхийг завдсан хэрэг гарсан байна. Тус аймгийн цагдаа нар шуурхай ажиллаж, гэмт этгээдийг саатуулсан бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Улмаар гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй сэжигтэн этгээдийг цагдан хорих саналыг прокурорын байгууллагаас гаргасан байна. Баянхонгор аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагдан хорионы хурал 17:00цагт болсон.  Шүүх бага насны хүүхэд хүчиндэхийг завдсан  Б.Н гэгч  төрийн албан хаагчийг  нэг сараар хорих шийдвэр гаргасан байна.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэ болно.