Сонгодог, шинэлэг, бүтээлч гэсэн гурван үг  Карл Лагерфельдийн тодорхойлолт. Гэвч шинэ бүхнийг санаачилж, үргэлж сонгодог байж чаддаг байсан Германы алдарт загвар зохион бүтээгч, зурагчин, жүжигчин, уран зураач Карл Лагерфельд өчигдөр буюу хоёрдугаар сарын 19-ны өдөр 85 насандаа таалал төгслөө.  Тэрээр Өнгөрсөн сард Парис хотод зохион байгуулагдсан нэгэн загварын шоуны үеэр Карл Лагерфельдийн бие нь огцом муудсан бөгөөд шоуны төгсгөлд тэрбээр цугларсан олонд хүндэтгэл үзүүлж чадаагүй хэмээн дэлхийн бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж байв. Хоёрдугаар сарын 18-ны өдөр түүнийг Парис хот дахь нэгэн Америк эмнэлэгт хүргэн эмчилж байсан бөгөөд маргааш өглөө нь хорвоог орхижээ.