Мэнгэний бурхнаа шүтэж тарнийг нь уншиж байвал гай барцад тохиолдохгүй шүү.


1 цагаан мэнгийг эрхшээгч – Чагши Жанрайсэгэ: Дөрвөн мутарт мэлмийгээр болгоогч нь төрөлхтөн бүгдийг энэрэн нигүүлсэхүйн дээд бурхан болой. Зүрхэн тарни нь Ум мани бадмэ хум.

2 хар мэнгийг эрхшээгч – Очирваань: Мутартаа очирт нь хамаг бурхадын хүч чадлын эрхшээлт эзэн, сүр хүчний дээд бурхан болой. Зүрхэн тарни нь Ум вазра вани хум пад.

3 Хөх мэнгийг эрхшээгч – Доржсэмбэ: Очир баатар сэтгэлт нь хилэнц түйтгэрийг арилгахуйн охь манлай бурхан болой. Зүрхэн тарни нь Ум вазра саду хум.

4 Ногоон мэнгийг эрхшээгч – Очирваань: Мутартаа очирт нь хамаг бурхадын хүч чадлын эрхшээлт эзэн, сүр хүчний дээд бурхан болой. Зүрхэн тарни нь Ум вазра вани хум пад.

5 шар мэнгийг эрхшээгч – Бурхан багш: Шагжаан чадагч нь сайн цагийн мянган бурханы дөрөв дэх бурхан бөгөөд хувь сайт бүгдийн авралт багш болой. Зүрхэн тарни нь Дадят Ум мүни мүни маха мүни еэ суха.

6 цагаан мэнгийг эрхшээгч – Манал: Оточ Манал нь цөвүүн цагийн төрөлхтөн бүгдийг өвчин зовлон, барцад саадаас авран зохиогч итгэлт бурхан болой. Зүрхэн тарни нь Дадят Ум вэхазяа вэхазяа маха вэхазяа вэхазяа раз:

7 улаан мэнгийг эрхшээгч – Ногоон дарь Эх: Гэтэлгэгч ногоон эх нь хамаг бурхадын үйлсийн мөн чанар хийгээд төрөлхтөн бүгдийг өвчин зовлон, барцад саад, дэв бузраас авран зохиох болой. Зүрхэн тарни нь Ум даарэ дүд даарэ дүүрэ суха

8 цагаан мэнгийг эрхшээгч – Бурхан багш: Шагжаан чадагч нь сайн цагийн мянган бурханы дөрөв дэх бурхан бөгөөд хувь сайт бүгдийн авралт багш болой. Зүрхэн тарни нь Дадят Ум мүни мүни маха мүни еэ суха.

9 улаан мэнгийг эрхшээгч – Манзушри: Зөөлөн эгшигт нь билэг оюуныг хайрлан соёрхогч бурхан. Зүрхэн тарни нь Ум а ра ваза нади…