Бурхад ярилцаж байгаад “Бүгдээрээ хүмүүсээс АЗ ЖАРГАЛ-ыг нууя, харин хаана нуух вэ?” гэж ярилцжээ.

Нэгэн бурхан “Өндөр уулын орой дээр нуучихья” гэтэл “Хүмүүс хүчирхэг тул яаж ийж авирч байгаад олоод авчина” гэжээ.
“Тэгвэл далайн ёроолд нуух уу?” гэтэл “Хүмүүс их сониуч, ийш тийшээ хайгаад олчихно” гэжээ.

Хамгийн залуу бурхан “Өөр тив, харь гаригт нуугаад үзье” гэжээ. “Хүмүүн чинь ухаантай болохоор ямар нэгэн арга олчихно, хэрэггүй” гэжээ.

Хамгийн сүүлд өндөр настай бурхан: “ЕРДӨӨСӨӨ “ХҮН, ХҮНИЙ ДОТОР” НЬ НУУСАН НЬ ДЭЭРЭЭ, ТЭР ХҮН ӨӨРИЙНХӨӨ АЗ ЖАРГАЛЫГ ӨӨРӨӨСӨӨ ХАЙХ НЬ ДЭЭР БУС УУ?” гэжээ.

Тэгээд хүнд өөрт нь “АЗ ЖАРГАЛ” гэгч зүйлийг нуусан гэнэ. Тэгэхээр хүмүүн та АЗ ЖАРГАЛТАЙ байх, үгүй нь зөвхөн танаас шалтгаалнa

 


Та өөрөө өөрөөсөө АЗ ЖАРГАЛАА олоорой, зөвхөн танаас АЗ ЖАРГАЛТАЙ байх, үгүй нь шалтгаална гэжээ.

АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ!