Өвөл загасанд явж буй хүмүүс Байгаль нуурын ус бүрэн хөлдсөн гэж бодон машинтайгаа явдаг байна. Гэвч олон хүн машинаа Байгаль нуурт “өргөл” болгон өгсөөр байгаа бөгөөд тухай бүрт тус улсын Онцгой байдлын яамны Эрхүү хотын алба хаагчид ажилладаг байна. Өдгөө Байгаль нуураас гаргасан автомашины зургуудаар үзэсгэлэн гаргах хэмжээнд хүрчээ.