Шведүүд Швейцарийг хожсоноор 1994 оны ДАШТ-ээс хойш анх удаа шөвгийн наймд шалгарч үлдлээ.

Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн наймд үлдэх эрхийн төлөөх тоглолтууд өнөөдөр өндөрлөнө. Дөнгөж сая Швед болон Швейцарийн шигшээ багуудын тоглолт Санкт-Петербург хотын “Санкт-Петербург” цэнгэлдэх хүрээлэнд явагдлаа. Энэхүү тулаанд Шведийн шигшээ баг Э.Форсбергийн гоолоор 1:0 харьцаагаар Швейцарийг буулган авав.

Тоглолтын цорын ганц гоолыг Шведийн шигшээ багаас Эмил Форсберг 66 дахь минутад хийлээ. Тун тэнцүү өрсөлдсөн энэ тоглолт эхний үе гоолгүй өндөрлөсөн. Швейцарийн баг бөмбөг эзэмшилтээр давуу байсан ч Шведийн хамгаалалтыг сэтэлж чадсангүй. Ш.Шакири, Р.Родригес нар олон дамжуулалт хийсэн ч Робин Олсенгийн хаалганы торыг хөдөлгөж чадсангүй.

Хоёр баг хоорондоо албан ёсны тэмцээнд анх удаагаа таарч бөгөөд хамгийн сүүлд 2002 онд таарч тэнцэж байжээ.х Хоёрдугаар хагаст хоёр багаас хэд хэдэн гоолын боломж үүсгэсэн ч тооны харьцаа өөрчлөгдсөнгүй. Шведийн шигшээ баг энэ тэмцээний хамгийн тактик сайтай, зохион байгуулалт сайтай багаар тодорч байна. Тэд энэ удаагийн тоглолтыг оруулаад Гурван тоглолтод гоол алдсангүй. Ганцхан Германд хоёр гоол алдсаныг дурдах хэрэгтэй. Шведүүд хоёр ч ДАШТ өнжиж орж ирж байгаа бөгөөд үндсэн цагт өрсөлдөгчөө 1:0-ээр буулган авснаар 1994 оны ДАШТ-ээс хойш анх удаа шөвгийн наймд шалгарч үлдлээ.