Энэ сарын 23-ны орой буюу баасан гарагт ШШГЕГ-ын харъяа Хорих 461-р ангид хүний амь эрсэдсэн хэрэг гарчээ. Одоогоор талийгаачийг өөрийгөө амиа егүүтгэсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаад байна.

Энэ хэргийг цагдаагийн газар шалгаж эцсийн хариу гараагүй байхад өөрийнхөө амийг хорлосон мэтээр хэвлэлээр бөмбөгдөж байгаа нь цаанаа учир шалтгаантай гэлтэй.

Сүүлийн үед энэ мэт хэргийг амиа хорлолт болж харагдуулж хэргийг хаах хандлага элбэг болж байна. Монгол улсын гавъяат хуульч Л.Бямбаагийн хувьд шүүхийн байгууллагад насаараа ажилласан, амьдрал ахуй нь тогтсон, оюуны өндөр чадамжтай, ухамсрын хувьд ийм үйлдэл хийх хүн яав ч биш. Түүнийг баривчилсан 48 цагийн хугацаа нь дуусч шөнийн 00 цагт дуусч байхад  амиа егүүтгэсэн гэх мэдээлэл ор үндэсгүй сонсогдож байгаа бөгөөд гадны нөлөөтэй амиа алдсан гэдэгт ар гэр, найз нөхөд нь огтхон ч эргэлзэхгүй байна.

Хоёрдугаар сарын 23-ны өдөр цагдан хорих хугацаа нь дуусчихаад байхад хорихоос суллахгүй, амь нь эрсэдсэн талаар ар гэр болон өмгөөлөгчид нь мэдээлэл өгөхгүй байсаар 5 цагийн дараа энэ талаар хэлжээ.

Л.Бямбаагийн амь нас ч мөн эрх мэдэл бүхий хэсэг бүлэг этгээдийн ашиг сонирхол, бохир улс төрийн золиос боллоо.